Grmongolia.com вэб сайт нь GR Mongolia компанийн вэб хуудас.
Энэхүү нууцлалын журам нь таныг манай хуудсыг ашиглах үед таны хувийн мэдээллийг болон таны манай хуудсаар зорчих үедээ сонгож үзсэн буюу хийсэн сонголтуудыг хэрхэн цуглуулах, ашиглах, хуваалцах тухай юм.
Бид таны мэдээллийг үйлчилгээгээ үзүүлэх болон сайжруулахад ашигладаг. Та манай үйлчилгээг ашигласнаар энэхүү журмын дагуу мэдээлэл цуглуулах, ашиглахыг зөвшөөрч байна гэж үзнэ. Нууцлалын журамд өөрөөр заагаагүй бол энд ашигласан нэр томьео нь www.grmongolia.com хаягаар орж үзэх боломжтой манай үйлчилгээний нөхцөлтэй /terms and conditions/ ижил утга агуулна.
Бид танд үзүүлж буй Үйлчилгээгээ сайжруулах болон бусад олон төрлийн зорилгоор хэд хэдэн төрлийн мэдээллийг цуглуулдаг.
Цуглуулах мэдээллийн төрөл
Хувийн мэдээлэл
Та манай Үйлчилгээг ашиглах явцад бид тантай холбоо тогтоох эсвэл таныг таньж тогтооход ашиглаж болох тодорхой төрлийн хувийн мэдээллийг ("Хувийн мэдээлэл") өгөхийг хүсэж болно. Хувийн мэдээлэлд дараах мэдээллүүд багтах боловч үүгээр хязгаарлагдахгүй:
Имэйл хаяг
Овог болон нэр
Утасны дугаар
Хаяг, Улс, Муж/Аймаг, Зип/Шуудангийн код, Хот
Күүки (Cookies) болон Ашиглалтын мэдээлэл
Бид мөн Үйлчилгээнд хэрхэн нэвтэрсэн болон ашигласан талаарх мэдээллийг ("Ашиглалтын мэдээлэл") цуглуулж болно. Энэхүү Ашиглалтын мэдээлэлд таны компьютерын Интернэт Протокол хаяг (жишээ нь: IP хаяг), хөтчийн төрөл, хөтчийн хувилбар, манай Үйлчилгээний таны зочилсон хуудсууд, зочилсон цаг болон огноо, тухайн хуудсууд дээр зарцуулсан хугацаа, төхөөрөмжийн үл давтагдах таних тэмдэг болон бусад хуудасын ажиллагааны техник мэдээлэл зэрэг багтаж болно.
Хяналт ба Күүки дата
Бид Үйлчилгээн дээрх үйл ажиллагааг хянах, тодорхой мэдээллийг хадгалах зорилгоор күүки болон түүнтэй төстэй хяналтын технологиудыг ашигладаг.
Күүки гэдэг нь бага хэмжээний өгөгдөлтэй файлууд бөгөөд нууцалсан өвөрмөц танигчтай байж болно. Күүки нь вэбсайтаас таны вэб хөтчид илгээгдэж, таны төхөөрөмж дээр хадгалагддаг. Мөн мэдээлэл цуглуулах, хянах, түүнчлэн Үйлчилгээг сайжруулах, дүн шинжилгээ хийх зорилгоор дохио, шошго, скрипт зэрэг хяналтын технологиудыг ашигладаг. Та өөрийн вэб хөтөчид бүх күүкиг хуваалцахыг татгалзах эсвэл күүки илгээгдэж буйг мэдэгдэх тохиргоо хийж болно. Энэ тохиолдолд та үйлчилгээний зарим хэсгийг ашиглах боломжгүй болох магадлалтай.
Бидний ашигладаг күүкиний төрлүүд:
Сэшн күүки (Session Cookies): Бид Үйлчилгээнийхээ хэвийн ажиллагааг хангахын тулд Сэшн күүки ашигладаг.
Тохиргооны күүки (Preference Cookies): Бид таны сонголт болон төрөл бүрийн тохиргоог санах зорилгоор Тохиргооны күүки ашигладаг.
Аюулгүй байдлын күүки (Security Cookies): Бид аюулгүй байдлыг хангах зорилгоор Аюулгүй байдлын күүки ашигладаг.
Мэдээллийн ашиглалт
GR Mongolia нь цуглуулсан мэдээллийг дараах төрөл бүрийн зорилгоор ашигладаг. Үүнд:
- Үйлчилгээг үзүүлэх болон хэвийн ажиллагааг хангах
- Манай Үйлчилгээнд орсон өөрчлөлтийн талаар танд мэдэгдэх
- Таныг хүссэн үедээ манай Үйлчилгээний интерактив (харилцан үйлчлэл бүхий) боломжуудад оролцох нөхцөлийг бүрдүүлэх
- Хэрэглэгчдэд тусламж, дэмжлэг үзүүлэх
- Үйлчилгээний хэрэглээг хянах
- Техникийн асуудлыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх, засварлах
Мэдээлэл дамжуулах
Таны мэдээлэл, түүний дотор Хувийн мэдээлэл нь таны оршин суугаа муж, аймаг, улс эсвэл засаг захиргааны бусад нэгжээс гадна байрлах компьютерт шилжиж, хадгалагдаж болно. Эдгээр газруудын мэдээлэл хамгааллын хууль тогтоомж нь таны харьяалагдах нутаг дэвсгэрийн хуулиас өөр байж болно.
Хэрэв та Монгол Улсаас гадна оршин суудаг бөгөөд бидэнд мэдээлэл өгөхөөр сонгосон бол бид таны мэдээллийг, түүний дотор Хувийн мэдээллийг Монгол Улс руу шилжүүлж, тэнд боловсруулдаг болохыг анхаарна уу.
Та энэхүү Нууцлалын журмыг зөвшөөрч, улмаар мэдээллээ ирүүлсэн нь тухайн мэдээллийг ийнхүү шилжүүлэхийг зөвшөөрч буйг илэрхийлнэ.
Мэдээллийг хуваалцах
GR Mongolia нь таны Хувийн мэдээллийг хуваалцах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн буюу зөв үндэслэлээр дараах тохиолдолд мэдээллийг гаргаж өгч болно. Үүнд:
- Хууль ёсны үүргээ биелүүлэх
- “ЖиАрМонгол”-ын өмчлөх эрх болон бусад эрхийг хамгаалах
- Үйлчилгээтэй холбоотой гарч болзошгүй зөрчил, буруутай үйлдлээс урьдчилан сэргийлэх эсвэл мөрдөн шалгах
- Үйлчилгээний хэрэглэгчид болон олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах
- Хууль эрх зүйн хариуцлагаас хамгаалах
Мэдээллийн аюулгүй байдал
Таны мэдээллийн аюулгүй байдал бидэнд маш чухал боловч интернэтээр мэдээлэл дамжуулах эсвэл цахим хэлбэрээр хадгалах ямар ч арга зам 100 хувь найдвартай биш гэдгийг анхаарна уу. . Бид таны Хувийн датаг хамгаалахын тулд мэргэжлийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, зохистой хамгаалалтын арга хэрэгсэлийг ашиглахыг хичээдэг боловч бүрэн аюулгүй байдлыг баталгаажуулах боломжгүй.
Гуравдагч тал буюу бидэнд үйлчилгээ үзүүлэгч талууд
Бид өөрийн Үйлчилгээг дэмжих, үйлчилгээг бидний нэрийн өмнөөс үзүүлэх, Үйлчилгээтэй холбоотой туслах үйл ажиллагааг гүйцэтгэх эсвэл манай Үйлчилгээ хэрхэн ашиглагдаж байгаад дүн шинжилгээ хийхэд туслалцаа авах зорилгоор гуравдагч талын компани болон хувь хүмүүсийг ("Үйлчилгээ үзүүлэгчид") ажиллуулж болно.
Эдгээр гуравдагч талууд нь зөвхөн бидний нэрийн өмнөөс дээрх даалгавруудыг гүйцэтгэх зорилгоор таны Хувийн мэдээлэлд нэвтрэх эрхтэй бөгөөд тухайн мэдээллийг өөр бусад зорилгоор задруулахгүй, ашиглахгүй байх үүрэг хүлээдэг.
Бусад вэбсайтын холбоос
Манай Үйлчилгээнд бидний ажиллуулдаггүй бусад сайтуудын холбоос байж болно. Хэрэв та гуравдагч талын холбоос дээр дарвал тухайн гуравдагч талын сайт руу шилжих болно. Бид таныг зочилж буй вэбсайт бүрийнхээ Нууцлалын журамтай сайтар танилцахыг зөвлөж байна.Бид ямар нэгэн гуравдагч талын сайт эсвэл үйлчилгээний агуулга, нууцлалын журам, үйл ажиллагаанд хяналт тавих боломжгүй бөгөөд үүнтэй холбоотой ямар ч хариуцлага хүлээхгүй.
Хүүхдийн хувийн мэдээлэл
Манай Үйлчилгээ нь 18 насанд хүрээгүй хэнд ч ("Хүүхэд") зориулагдаагүй болно. Бид 18 насанд хүрээгүй хэн нэгнээс хувь хүнийг таньж тогтоох боломжтой мэдээллийг санаатайгаар цуглуулдаггүй болно. Хэрэв та эцэг эх, асран хамгаалагч бөгөөд таны хүүхэд бидэнд Хувийн мэдээллээ өгсөн болохыг мэдсэн бол бидэнтэй холбоо барина уу. Хэрэв бид эцэг эхийн зөвшөөрлийг баталгаажуулалгүйгээр хүүхдээс Хувийн мэдээлэл цуглуулснаа мэдвэл тухайн мэдээллийг өөрийн серверээс устгах арга хэмжээ авна.
Нууцлалын журамд өөрчлөлт оруулах тухай
Бид Нууцлалын журмаа үе үе шинэчилж болно. Бид Нууцлалын журмыг шинэчлэн энэхүү хуудсанд байршуулснаар аливаа өөрчлөлтийн талаар танд мэдэгдсэнд тооцно.
Өөрчлөлт хүчин төгөлдөр болохоос өмнө бид танд имэйлээр болон/эсвэл өөрийн Үйлчилгээний нүүр хэсэгт анхаарал татахуйц мэдэгдэл байршуулах замаар мэдэгдэх бөгөөд энэхүү Нууцлалын журмын дээд хэсэгт байрлах "хүчин төгөлдөр болсон огноо"-г шинэчлэх болно.
Энэхүү нууцлалын журамд өөрчлөлт орсон эсэхийг тогтмол шалгаж байхыг танд зөвлөж байна. Энэхүү Нууцлалын журмын өөрчлөлтүүд энэ хуудсан дээр нийтлэгдсэнээр хүчин төгөлдөрт тооцогдоно.
Холбоо барих
Хэрэв танд энэхүү Нууцлалын журамтай холбоотой асуух зүйл байвал холбоо барих маягтаар дамжуулан бидэнд хандах эсвэл +XXXXX дугаарын утсаар холбогдоно уу.